2020-03-12 16:171min0

Нэн ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайг хулгайгаар агнажээ

3dde352fe30304a3b992462b462bf0d2_x3

Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа”гэх газраас 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай агнажээ.

Тодруулбал, 3 тооны хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай /хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.