Дотоодын цэргийн штабын даргын 2020 оны “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэх тухай” А/04 дүгээр тушаалаар улсын онц чухал объектын хамгаалалтыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа юм.
Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйл “Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх” заалтыг хэрэгжүүлж, дотоодын цэргийн орон нутаг дахь тусгай салбар, салааны алба хаагчид энэ оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж байна.
Мөн Дотоодын цэргийн 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын алба хаагчид Дотоодын цэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйл “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох” заалтыг хэрэгжүүлж, Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын газрын тусгаарлах байрыг энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хамгаалалтад авч, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ