2020-03-11 11:091min01

Дорноговь аймгаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд ирсэн таван иргэнийг тусгаарлалаа

72871434_2314783711977792_1088119184073687040_o

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд шинэ төрлийн коронавирусний өвчин илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас тус аймагт зорчсон, ирсэн иргэдийн тандалт, судалгааг хийж байна.

Сар шинийн баярын дараахан Баруунбаян-Улаан сумаас 10 гаруй иргэн алт хайхаар Дорноговь аймаг руу явсан бөгөөд тэдний тав нь өчигдөр Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум руу буцаж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Сумын Засаг даргаас тодруулахад эдгээр иргэдийг сум руу оруулалгүйгээр сумын төвийн ойролцоо тусгаарлаж, аймгийн Эрүүл мэндийн газраас заавар зөвлөгөө аван ажиллаж байгаа гэлээ.