Updown.mn сайт коронавирустай холбоотой мэдээ мэдээллийн сэтгэгдлийг түр хугацаанд хаах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс коронавирустай холбоотой мэдээ мэдээлэлд анхаарч ажиллахыг уриалсан билээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ цаг үеэр олон нийтийг төөрөгдүүлж, нийгэмд хуурамч мэдээ түгээж олон нийтийн санаа бодолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн учраас энэхүү арга хэмжээг авч байгаа болно.
Бид үнэн бодит, эх сурвалжтай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй уншигчиддаа хүргэх болно.
UP MEДИА АГЕНТЛАГ