Дорноговь аймгийн Улаанбадрах суманд шинэ төрлийн коронавирусний өвчин илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас тус аймагт зорчсон, ирсэн иргэдийн тандалт, судалгааг хийж байна.
Сар шинийн баярын дараахан Баруунбаян-Улаан сумаас 10 гаруй иргэн алт хайхаар Дорноговь аймаг руу явсан бөгөөд тэдний тав нь өчигдөр Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум руу буцаж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Сумын Засаг даргаас тодруулахад эдгээр иргэдийг сум руу оруулалгүйгээр сумын төвийн ойролцоо тусгаарлаж, аймгийн Эрүүл мэндийн газраас заавар зөвлөгөө аван ажиллаж байгаа гэлээ.
1 comment
Зөв зөв