Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө өглөө /2020.03.11/ 06.40 цагт Москвагийн онгоц буусан, үүгээр олон улсын нислэг зогсож байна хэмээн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.
ОХУ, Турк, Япон, Солонгос улсад байгаа эх орондоо буцах хүсэлт Элчин сайдын яамандаа гаргасан иргэдээ МИАТ-ынхаа онгоцоор авна. Эхний ээлжинд жирэмсэн, өндөр настай, эрүүл мэндийн шалтгаантай буюу мэс засалд орсон, бага насны хүүхэдтэй хүмүүсийг авчирна хэмээн мэдээллээ.