Америкийн Google компани COVID-19 коронавирусын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор АНУ дахь ажилтнууддаа гэрээс ажиллахыг өчигдрөөс зөвлөж эхэллээ.
Оффист ажиллах хүмүүсийнхээ тоог цөөлж, коронавирусын тархалтын эрсдэлийг багасгахын тулд ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Хойд Америкй дахь Google-ийн оффист 100 мянга орчим хүн ажилладаг юм байна.
Google-ээс гадна Twitter ч ажилтнуудаа гэрээс ажиллахыг зөвлөжээ. АНУ-д гуравдугаар сарын 10-ны байдлаар COVID-19-ийн 709 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь нас барсан юм.
ДЭМБ-ын мэдээллээр гуравдугаар сарын 10-нд дэлхий дахинаа 114 мянга орчим халдвар бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдол нийт 100 гаруй оронд бүртгэгдээд байгаагаас Иран, Хятад, Өмнөд Солонгос, Италид байдал нэлээд хүнд байгаа аж.
Эх сурвлаж: iz.ru
Орчуулагч: Э.МАРТ