Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дараа 14 оронд коронавирус нэмж бүртгэгдсэн байна. АНУ-д тархалт өндөр, Японд өчигдөр гэхэд 50 гаруй тохиолдол нэгэн зэрэг бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны зүгээс бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Ялгаварлан гадуурхах, бие биенээ доромжлохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа.