Энэ сарын 13-нд ОХУ-д эхлэх байсан Екатеринбургийн Их Дуулга тэмцээнийг үзэгчгүй явуулахаар Олон улсын жүдо бөхийн холбооноос шийдээд байсан боловч сүүлийн үед коронавирусний халдвар Европт ихсэж байгаа тул цуцлахаар шийдвэрлэлээ.

Мөн олимпийн эрх, оноо өгөх бүх тэмцээнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоож, олимпийн эрх олгох тэмцээний асуудлыг зургаадугаар сарын 30-нд шийдэхээр болжээ. Түүнчлэн тивийн аваргын бүх тэмцээнүүд, Тиблис, Антальяагийн Гран При тэмцээн явагдахгүй боллоо гэсэн үг юм.

By updown