ХӨСҮТ-д энэ сарын 9-ны өдөр тусгаарлагдсан 7 хүнээс Коронавирусын халдвар илрээгүй. Францын иргэнтэй ойрын хавьталтай 98 хүнд шинжилгээ хийж байгаа аж. Харин 23 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд коронавирусын халдвар илрээгүй гэлээ. Одоо үлдсэн 98 хүний хариу цуварч гарах бөгөөд тухай бүрд нь мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд өгнө” гэв.
Иргэд эвтэй найртай байж, албаны хүмүүсийн зөвлөгөө, зөвлөмжийг даган тайван байх, мөн өвчтэй хүн болон цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллага руу дайрч давшилж, элдвээр доромжлохгүй байхыг санууллаа.
Халдвартай Франц иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд Монголын эмч мэргэжилтнүүд эдгээхийн төлөө хичээн ажиллаж байгааг дуулгав.