Өнөөдөр (2017.05.17) Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн яам нээлттэй үйлчилгээ үзүүлж байна. Өдөрлөгт УБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг 11 харьяа байгууллага оролцож, иргэдэд 50 гаруй үйлчилгээ үзүүлж байна.
Тус байгууллагуудаас хамгийн ачаалалтай ажиллаж байгаа нь УБЕГ, ХХЕГ, “Монголын өмгөөлөгчдийн холбоо” байв. Иргэд холбогдох албаныхнаас архивын лавлагаа, эрх зүйн ном, өмгөөлөгчдөөс үнэгүй зөвөлгөө авч байна.
Мөн гадаад паспортоо сунгуулж, шинээр авч байгаа аж. Харин өмгөөлөгчид иргэд гэнэн итгэмтгий зангаасаа болж бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлэн хохирох явдал их гарах болсон. Хэрвээ зээлдүүлж буй бол заавал баталгаа хийлгэх, хууль эрх зүйн анхан шатны мэдлэгтэй байх ёстой хэмээн зөвлөж байна.
Б.Яруу