2020-02-10 10:151min00

Жеки Чан коронавирусын вакцин бүтээсэн хүнд нэг сая юань бэлэглэнэ

02

Алдарт жүжигчин Жеки Чан коронавирусын вакцин зохион бүтээсэн хүнд нэг сая юань амлалаа. Америк, Хятадын жүжигчин тэрбээр энэ шагналыг амласнаар хүний амийг аврах, асуудлыг шийдвэрлэх гарц хайх эрдэмтдийг өдөөж чадна гэж найдаж байгаа гэнэ.

Вакцин бүтээгчдэд хэлсэн амлалт бол Жеки Чаны хувьд энэ халдварт өвчинтэй тэмцэх цорын ганц хандив нь байгаагүй юм. Тэрбээр хамгаалалтын хувцас, маск, халдваргүйжүүлэлтийн хэрэгсэл авахад нь Хятадад эмнэлгүүдэд байнга тусламж үзүүлсээр байна.

Жеки Чан New Straits Times Online хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би цэцэглэж байх ёстой хотын гудамжууд хоосон байхыг хармааргүй байна. Би амьдралын сайн сайхан бүхнийг мэдрэх ёстой байхад гуниглаж, айсан хүмүүсийг хармааргүй байна” хэмээн мэдэгджээ.