2020-02-05 19:131min00

ЭМЯ: Орхон аймагт эмнэлэгт хандсан иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй

unnamed (1)

Орхон аймагт гарсан шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тухайн иргэний хувьд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн учраас өөрөө өрхийн эмнэлэгтээ хандсан. Ингэхдээ Ухань хотоос энэ сарын 27-нд ирсэн гэх мэдээллийг өгсөн байна лээ. Гэхдээ 27-нд Ухань хотоос ирэх үндэслэл байхгүй. Учир нь 23-нд Ухань хот тусгаарлалт хийсэн. Тиймээс энэ тохиолдлыг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй.

Өдөртөө 300 гаруй хүн БНХАУ-аас ирж байгаа ойрын өдрүүдэд тандалт шинжилгээ тогтмол хийж байгаа. Эдгээр иргэд маань Монголд ирснээсээ хойших 14 хоногийн хугацаанд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах зөвлөмжийг дагана” гэв.