Цаг тутамд хулгайн нэг дуудлага цагдаагийн байгууллагад ирж байна. Ингээд бодохоор 1 сард 700 орчим хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагын бүртгэлд орж байна гэсэн үг. Ийм өндөр хэрнээ илрүүлэлт 20 хүрэхгүй хувьтай байна. Энэ төрлийн хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг учраас илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Хэдийгээр иргэд бэлэн мөнгө авч явах нь эрс буурсан ч орон байрны хулгайд эд зүйлсээ алдах нь их байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа н.Болормаа анхаарууллаа.

Бусдын эд зүйлсийг анх удаа хулгайлбал 3-6 сараар хорино. Харин давтан үйлдвэл 5-8 жилийн ял сонсох хуулийн заалттай гэмт хэрэг юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн