УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ. Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол хоёр байнгын хороо дэмжээгүй юм.
Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжээгүй. Харин чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Ерөнхий прокурор саналаа нууцын зэрэглэлтэй УИХ-д хүргүүлсэн бөгөөд хаалттай горимоор асуудлыг хэлэлцэж байгаа. Ерөнхий прокурорын саналд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах гурван үндэслэл тусгасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, хэвлэлийн хурал хийхдээ хэргийн нууц задруулсан гэсэн үндэслэлийг дурджээ.
1 comment
Хийсэн ажилтай, хэлсэн үгэндээ хүрчдэг МУЖИК хүндээ. Манай Дорнодчууд гишүүнээсээ салмааргүй л байгаа шүү.