Коронавирус буюу титэмт вирус нь өнөөдөр анагаах ухаанд тухайн вирусийн өдөөж байсан өвчлөлтэй холбоотойгоор танил болсон байгаа. Тухайлбал, 2002 онд Хонконгод дэгдсэн амьсгалын замын хурц халдварт синдром (SARS), 2012 оны Ойрхи дорнодын амьсгалын замын хурц халдварт синдром (MERS) зэрэг нь титэмт вирусийн зарим төрлөөр үүсгэгджээ.
Титэмт вирус нь хувирч өөрчлөгдөн эмэнд тэсвэртэй болж цаашид эрүүл эсэд нэвтрэх боломжоо нэмэгдүүлнэ. Нэг үгээр халдвар нь вирусийн шинэ чадвараар бэхжин дэгдэлтийн аюулыг байнга агуулдаг.
Титэмт вирусууд (латинаар Coronaviridae) нь 2020 оны нэгдүгээр сарын байдлаар хоёр дэд овогт багтсан 40 төрөл байна. Тэдгээр нь хүн, муур, шувуу, бод мал, гахай, туулайд халдвар тараана.
Хамгийн анхны титэмт вирусийг хамрын ханиад буюу салст бүрхэвчийн үрэвсэл нь хүндэрсэн өвчтнөөс 1965 онд илрүүлжээ.
2019 оны арванхоёрдугаар сарын дундаас “2019-nCoV” гэж нэрлэгдсэн титэмт вирусийн шинэ төрлөөр үүсгэгдсэн уушгины хатгалгаа анх бүртгэгдэн эдүгээ дэлхий нийтийг түгшээгээд байна.
Бүтэц
Уг вирусийн геном нь нэгэн гинжитийн Рибонуклеины хүчлээс – (+)РНК бүтдэг. Нуклеокапсид (вирусийн бүтцийн нэгж) нь уурагийн мембрана (уураг ба өөхнөөс бүрэлдсэн эсийн агуулгыг гадаад орчноос тусгаарладаг молекулын уян бүтэц) ба өөхний агуулгын гадаад гадаргаас гарсан муна маягийн ургацаас бүрэлдэнэ. Ургацууд нь хааны титэмийг санагдуулах учир титэмт вирус буюу корона нэрийг авчээ. Хүний үр хөврөлийн дээж дээр өсвөрийг нь ургуулдаг.
Клиникийн явц
Коронавирус нь:
- Амьсгалын систем;
- Хоол боловсруулах эртэн;
- Мэдрэлийн систем зэргийг өвчлүүлдэг.
Хамрын салст бүрхүүл, амьсгалын замд анхдагч үржил нь явагдах ба энэ үеэр томчуудад хүчтэй ханиад, хүүхдүүдэд багтраа, хатгаа үүснэ. Амьсгалын замын халдварт коронавирус нь OC38, OC43 гэсэн өсвөрүүдээр, харин нарийн гэдэсний үрэвсэл үүсгэх титэм вирус нь голчлон 229 E гэх өсвөрөөр өдөөгддөг.
Таксономи-системчлэл
Титэм вирус нь дотроо хоёр дэд овогт хуваагдсан 40 янзаас бүрэлдэж байна. 2009 он хүртэл дэд овгийг нь Coronavirus төрөлд нэгтгэж иржээ. Харин 2009 онд коронавирусийн системчлэлийг дахин авч үзээд: Coronavirus-ийг гурван төрөлд (Alphacoronavirus, Betacoronavirus, Gammacoronavirus) хуваагаад Coronavirinae дэд овогт нэгтгэжээ.
Вирусийн системчлэлийн олон улсын хороо (ICTV) 2016 оны тавдугаар сарын байдлаар дэд овогт:
- Alphacoronavirus (11 янз)
- Betacoronavirus (9 янз)
- Gammacoronavirus (2 янз)
- Deltacoronavirus (8 янз)
гэсэн дөрвөн төрлийг багтаажээ.
Ш.Самбуу