2020-01-20 10:031min00

Орхон голын мөсөнд цөмөрч орсон машинд 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явжээ

olloo_mn_1515641279_5479ui203qh4hro2n58pnv1nfk

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т орших Орхон багийн “Их нарийн” гэдэг газар Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ.

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:20 цагт онцгой байдлын алба хүлээж авсан байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан.

Машинд 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан аж.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй