Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Тус бүлгийн хурлаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргажээ.
Дээрх саналыг Ажлын хэсэг МАН-ын бүлэгт танилцуулсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн юм. Мөн тэрбээр “Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад бий. Тэгэхээр 194 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох тухай асуудал яригдана. Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэхийг шийдсэнээр ахмадуудад хавар нэг сая төгрөгийн ваучер олгох талаар хэлэлцэж байна” гэлээ.