2019-12-26 15:381min00

Сайд Ё.Баатарбилэгт, сурагч Ч.Сүндэрмаа өөрийн бүтээлүүдээ сонирхуулжээ

5588145b6e53dbce9496cec5e1dc2031_x3

Нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаа энэ шинэ жилийн баяраар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт бүтээлүүдээ сонирхуулан “Шидэт сарнай” номоо дурсгах хүсэлтэй байгаагаа дурдсан хүсэлтээ тус яаманд хүргүүлжээ.

Ийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нар бяцхан авьяастан, хамгийн залуу зохиолч Ч.Сүндэрмаа охины хүсэлтийг хүлээн авч, түүний бүтээлүүдтэй танилцлаа.

 Мөн үлгэрийн баатрууд зурах дуртай тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Ид шид” нэртэй 48 бүтээлтэй гар зураг, зурагт номын үзэсгэлэнгээ сургууль дээрээ дэлгэж, найз нөхөд, багш нартаа бэлэг барьсан байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бяцхан авьяастан Ч.Сүндэрмаа охинд амжилт хүсээд шинэ жилийн бэлэг гардууллаа. Мөн салбарын шагнал болох “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй