Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс өнөөдөр /2019.12.26/ шинэ байраа хүлээн авлаа. Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь анх Улсын авто техникийн шалган байцаах газрын постын 3 дугаар салаа нэртэйгээр 1967 онд хөдөлгөөн зохицуулах 7 сэргийлэгчтэйгээр байгуулагджээ.
1990 он хүртэл УАТХШБГ-ын Октябрын районы постын 3 дугаар салаа нэртэйгээр, 1990 оны 01 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016.10.11-ны өдрийн Б/544 тоот тушаалаар Замын цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд болон бусад албан хүмүүс оролцож тус хэлтсийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Баянгол дүүрэг