Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 2,209 нам даралтын зуух байгаагаас 197 нь 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууд бөгөөд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй гэнэ.
Харин тун удахгүй “16кВт-100 кВт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох захирамж гарна гэлээ. Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэгдэж байгаа. Зуухнаасаа татгалзаж төвийн дулаанд холбогдох, хий, цахилгаанаар халаалтаа шийдэх бол дэмжинэ.
Ирэх жил түүхий нүүрсний хэрэглээг багасгах, хязгаарлах бодлого баримтална” гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байлаа.