Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт олгосон тусгай зөвшөөрлийн нарийн тоог гаргалаа.
Өнөөдөр 2889 лиценз тодорхой боллоо. Үүнээс 2225 нь ашигт малтмалын хагуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнээс алт олборлох нь 566, барилгын материал олборлодог нь 329 бол нүүрс олборлох 296, жоншны 186, төмөр олборлодог 77 тус тус байна.
Мөн лиценз бүрт сан үүсгэхэд бэлэн болсон. Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээлэл огт алга. Холбогдох байгууллагад нь зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн санг бий болгох шийдвэрийг гаргалаа.
Түүнийг нь иргэд, төрийн байгууллага ашиглаж байх боломжтой. Мэдээллийг нэг загвараар орчих учраас хугацаатай үүргийг өгөхөөр боллоо. Тэр хугацаандаа зөрчил нь засагдаагүй бол шууд хариуцлагаа хүлээдэг, тэрхүү тусгай зөвшөөрөл нь шууд цуцлагддаг болно” гэлээ.
Түүнчлэн “Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа зүйл бол түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй гэж Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. Бичил уурхайн талаар газар дээр нь ажиллах хэрэгтэй, очиж үзнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бол асуудлыг Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болголоо.
Хууль бус ашигт малтмалын олборлолтыг таслан зогсоох үүднээс Ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгаж байхыг үүрэгдлээ. Ажлын хэсгээс он гарсны дараа бүх лицензийн зөвшөөрөлтэй танилцах төдийгүй газар дээр нь асуудлыг шийдэнэ гэлээ.