Bloomberg агентлаг Vinci компанийн тухай хуурамч хэвлэлийн мэдээн дээр үндэслэн мэдээлэл гаргасныхаа төлөө 5 сая евро буюу 5,6 сая ам.долларын торгуулийг Францын талд төлөхөөр болж байна.
Сэтгүүлчид 2016 онд Vinci компанийн санхүү эрхэлсэн захирал халагдсан, компанийн санхүүгийн үзүүлэлтэд алдаа гарсны улмаас дахин хянахаар болсон тухай мэдээлэл авчээ. Гэтэл энэ мэдээлэл гарсны дараахан Vinci-гийн хувьцааны ханш 18%-иар унасан байна. Хэвлэлийн мэдээллийг зохиомол хаягаас илгээж, захидалд нь Vinci-гийн хуурамч сайт дурьдсан байна.
Францын Санхүүгийн зах зээлийн газрын үзсэнээр Bloomberg News агентлаг хэвлэлийн мэдээнд орсон мэдээллийг бодит эсэхийг нь шалгах ёстой байсан гэнэ. Агентлаг энэ асуудлаар зохицуулах газартай давж заалдах гэж байна.
“Зохицуулах газраас хуурсан буруутай этгээдийг олж шийтгээгүй, үүнийхээ оронд чухал мэдээлэл түгээхийн төлөө бүхнийг хийсэн агентлагийг хариуцлагад татахаар шийдсэн” гэж Bloomberg News-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: meduza.io