Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2019 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2019 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцсон байна.
Цугларалтын үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газар