2019-12-12 11:421min00

Ирэх онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ

full_sYMaHLwM

Энэ сарын 11-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үүнд: Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр багтсан юм.

Улмаар дээрх ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилжээ.

Эртний Хархорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол Улсын нийслэл хотыг “Аураг” ордноос уг хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болгосн түүхтэй юм.

13-р зуунд байгуулагдсан уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн гэдэг. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд эл хотын байсан газарт шинэ хот байгуулж, нийслэл хот болгох санал санаачилга гарч байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй