2019-11-21 13:221min00

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулах хүнийг сонгон шалгаруулна

48cf6311-2339-4685-99cc-418db70e94d0

Өнгөрсөн зуны улсын баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн  Г.Цоггэрэл ажилласан билээ.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас ирэх жилийн буюу Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах хүнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсноо зарлалаа.

Түүнчлэн эл санал хуруултыг ирэх сарын нэгний өдрийн хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод хүлээн авна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй