2019-11-19 14:561min00

Бүртгэлтэй ажилгүй иргэд 21 мянга хүрчээ

54r7b2iitpi5e7h0gtmurfl1gk_b

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 Үндэсний Статистикийн Хороо

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй