“Бохитой асуудалтай” гишүүний тоо нэгээр нэмэгдэх бололтой . Өнөөдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хуралдааныг Х.Болорчулуун дарга “бохитой хамт” даргалав.
Өмнө нь “УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан байнга л бохь зажилж ангас, ангас хийн сууж байдаг” тухай шүүмж нийгэмд хүчтэй өрнөсөн. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бохь “үмэр үмэр” зажлан байнгын хороо даргалж, гишүүдийн өмнө, камераас санаа зовж байгаа юмгүй, ажиггүй сууж байх юм.
Н.Батаа