Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгнө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс