Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

2019-11-08 16:161min0
gundegmaa o

Буудлагын спортын насанд хүрэгчдийн Азийн АШТ Катарын Доха хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 587 оноогоор Токиогийн олимпийн эрхээ авлаа.

Энэ амжилтаараа тэрээр Монголчуудаасаа олимпийн наадамд долоо дахь удаагаа оролцох эрхтэй болж буй анхдагч болж байна. Өмнө нь 1996-2016 он хүртэл олимпийн наадамд завсаргүй зургаан удаа өрсөлджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй