Хөргүүртэй ачааны автомашинд тээгдэн Их Британи хүрэх замд амь насаа алдсан 39 хүний ар гэрийнхэнд Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлжээ. Нас барсан хүмүүс бүгд Вьетнамын иргэд байсан гэж пүрэв гарагт БНСВУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.

БНСВУ-ын Ерөнхий сайд хохирогчдын цогцсыг ойрын хугацаанд эх орондоо авчрах талаар Их Британийн талтай нягт хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн