Барак Обама төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш селфинд донтогч болжээ. Энэ талаар тэрбээр Миланд аялах үеэрээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Цагаан ордонд яг л хөөсөн дунд амьдарч байгаа мэт байдаг. Маш зөөлөн шорон л гэсэн үг.
Зүгээр гараад зугаалах, эсвэл кафед ороод суух ч боломж байхгүй” хэмээгээд одоо тэрбээр “селфиний эрхэнд орсон” гэдгээ хүлээжээ. “Би хүссэн газраа зугаалж чадаж байна. Харин өөрийнхөө зургийг авахгүй байхаас зайлсхийж чадахгүй байна” хэмээжээ.
Э.ЗАЯА