Нийгмийн сүлжээний Twitter компани улс төрийн зар сурталчилгаанд хориг тавихаа мэдэгдсэн байгаа. “Цахим сурталчилгаа арилжаа эрхлэгчдэд үр дүнтэй боловч улс төрийн зорилгоор ашиглавал ихээхэн эрсдэл дагуулдаг” гэж компанийн гүйцэтгэх захирал Жек Дорси хэд жиргэсэн байгаа.

Твиттерийн гол өрсөлдөгч Facebook компани саяхан мөн улс төрийн зар сурталчилгаанд хориг тавих шийдвэр гаргасан юм. Нийгмийн сүлжээнд хоригийн тухай мэдээ Америкийн улс төрчдийг талцуулаад байна. Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын менежер Брэд Парскал энэ хоригийг “Трамп болон консервативуудыг дуугуй болгох өөр нэг оролдлого” гэж мэдэгдэв.

Тэгвэл Ардчилсан намын зүтгэлтэн Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Билл Руссо ” Мөнгө ардчилал хоёрын дундаас сонгох хэрэгтэй болбол ашиг орлогоос илүүтэй ардчилал ялах сонголтыг дэмжиж байна” гэжээ.  Твиттерийн 11-р сарын 22-наас хэрэгжиж эхлэх бөгөөд 11-р сарын 15-ны өдөр дэлгэрэнгүй тайлбар цацагдах юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн