Хятадын Засгийн газар шилэн гүүрнүүдээ хааж, аюулгүй байдлыг сайтар шалгах үүргийг орон нутгийн удирдлагуудад өгчээ. Тус улсад 2300 орчим шилэн гүүр байдаг. Сүүлийн үед тус байгууламжтай холбоотой ослууд гарах болсон учраас ийм анхааруулгыг өгсөн гэж CCTV суваг мэдээлжээ.
Мэдээнд Хятадын Хэбэй мужид байдаг 32 шилэн гүүрийг бүгдийг нь жилийн хагацаагаар хаасан. Тэдний дунд дэлхийн хамгийн урт шилэн гүүрт тооцогддог Хонягу багтсан гэжээ. Энэ гүүрийг хоёр хадан цохионы хооронд 488 метр урт сунаж тогтсон, мянга гаруй шилэн хавтангаар бүтээсэн байна.
Мөн тус мужид хүн гишгэхэд чахарч дуугардаг, хуурамч чимээ гаргадаг гүүр ч бий. Энэ зун Гуанши мужидхүчтэй бороо орсны улмаас н шилэн гүүрэн дээр халтиргаа үүсч, нэг хүн унаж амиа алдаж, зургаан хүн бэртсэн байна.