Улаанбаатарын зочид буудлуудын хонгилд байрлан, сэжигтэй үйл ажиллагаа явуулж байсан 750 орчим Хятад иргэний өнөөдөр Цагдаагийн байгууллага албан гаргах гэнэ.
Аравдугаар сарын 29-ны шөнө хуулийн байгууллагынхны явуулсан тусгай ажиллагааны үеэр таван зочид буудлаас БНХАУ-ын 750 орчим Хятад иргэн саатуулагдаж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан билээ.
Тэд хэрэглэж байсан утаснуудаа БНХАУ-аас авчрахаас гадна үүрэн холбооны хэрэгсэл худалдаалдаг Теди төвөөс худалдан авсан гэж мэдүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байгаа. Мөн 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авсан гэж зарим мэдээнд дурдагдаад байна.