Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Э.Оюунболд АТГ-т хандан “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ – updown.mn

Э.Оюунболд АТГ-т хандан “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо энэ долоо хоногт хуралдаж энэ жилийн баяр наадмын Үндэсний бөхийн түрүү Э.Оюунболд болон тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын бүх давааг хүчингүйд тооцсон.

Улмаар тэдэнд унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгох шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар шийдвэрлэсэн билээ. Учир нь цол хураах, зарим бөхчүүдэд цол, чимэг нөхөж өгөх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм.

Харин Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн допингийн тухай дээрх мэдээллийг Э.Оюунболд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан ч түүнийг гомдлыг шүүх хүлээж аваагүй юм. Гэтэл улсын аварга Э.Оюунболд АТГ-т хандан “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргасан. Түүний гомдолтой холбогдуулж АТГ- аас “Допингийн эсрэг үндэсний төв” болон “Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо”-г шалгаж байгаа аж. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “Э.Оюунболд АТГ-т хандан “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ

  1. Zochin 2019-10-31 16:55 at 16:55

    Geendee goonsoo gej hun shalgah gej baij uursdiiguu bariad uguh ni dee.

    Хариулах
    1. Нэргүй 2019-11-02 08:53 at 08:53

      Ehleed shingeniig ni solichihloo geed baisan odoo hariug ni bolj. Margaash shiliig ni nogoodor taglaag ni bur evguireed erthniig ni adag suuld ni ooriig ni solison bolno. Tsag hugatsaa l ih avah ni dee mongolchuud mini huleej diileh uu?l

      Хариулах
  2. зочин 2019-11-01 19:30 at 19:30

    Төрийн байгууллагын ажилд битгий хүндрэл, ачаалал үүсгээч. Наадахыг чинь бас нэг алба хаагч шалгаж бусад ажилд зарцуулах цаг заваа барна шүү дээ. Зовлонтой бантах юмаа.

    Хариулах
  3. Fucked 2019-11-02 00:22 at 00:22

    Ilt tariatai garuud naadamiin daraa nam bolgochixson toxioldol xardmaar zVil boldog

    Хариулах
  4. Нэргүй 2019-11-03 08:43 at 08:43

    бусад бөхчүүд чинь бүгд л ямар нэг шалтгаан олдог ч арай л сольдог гэх шалтгаан арай л үнэмшилгүй бхаа.угаасаа бөхчүүд хэрэглэдэг нь үнэн ш дээ

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн