2019 оны байдлаар Нийслэлийн прокурорын газраас авлига, албан тушаалын болон мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлтэй 52 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба 28 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгааг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэллээ.
Тодруулбал, ЖДҮХС-ийн албан тушаалтнууд, Төрийн банкны албан тушаалтнууд болон З.Баянсэлэнгэ нар, АТҮТ-ийн дэд дарга Ш.Батсайхан, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар, Эрүүдэн шүүсэн хэрэг, Г.Дэнзэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх Г.Батзориг, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт буруутгагдаж буй Ж.Отгонцэцэг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ.
“Сайд болоод дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, сангийн мэргэжилтнүүд нийт долоон хүнд холбогдох ЖДҮХС-ийн хэргийг шүүхэд шилжүүлсэн
Г.Дэнзэнгийн хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байгаа. Хамгийн сүүлд шүүхээс прокурор руу буцаах үед хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс тухайлбал Г.Дэнзэн гэм буруугийнхаа асуудлаар маргаж, гэм буруутай эсэхээ шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн шүүхэд хандаад байгаа” хэмээн Ц.Насанбат прокурор хэлсэн юм.