“Оранж энтертайнмент” болон “Хүүк фильм”-ийн хамтарсан “COOL AAВ”  уран сайхны кино ирэх сарын наймнаас эхлэн бүх кино театруудаар гарахад бэлэн боллоо.

“Оранж энтертайнмент” болон “Хүүк фильм”-ийн хамтарсан COOL AAВ  уран сайхны кино ирэх сарын наймнаас эхлэн бүх кино театруудаар гарахад бэлэн боллоо.

Уг кино үзэгчдийн хүлээлтийг давсан мэргэжлийн, шинэ содон, хөгжилтэй, ирсэн хүн бүрийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус киноны гол дүрийг “Монголын үндэсний урлагийн их театр”-ын бүжигчин, жүжигчин  дундаршгүй авьяастай СТА М.Бямбаа бүсгүй бүтээжээ.

М.Бямбаа өмнө нь та бидний сайн мэдэх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд Яргуй хэмээх бүсгүйн дүрийг маш чадварлагаар бүтээж өөрийн жүжигчний ур чадвараа нэгэнт гайхуулаад авсан билээ.

Дэлгэцийн уран бүтээлийг амилуулагч нь яах аргагүй гол дүр байдаг. Хэзээний л чанартай, шинэ санаа бүхий уран бүтээлүүдийг амжилттай хийж ирсэн “Оранж энтертайнмент”-ийн энэ удаагийн гол дүрийн сонголт хэр оновчтой болсныг 11 сарын 8-нд “COOL AAV” уран сайхны киногоор харах л үлдлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн