Махны өргөтгөсөн худалдаа 2019 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд болно.
1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд
2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд
3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд
4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд
5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд
6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.
2019 оны 10 дугаар сарын 30 өдрийн 11:00 минутанд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Амин хүнс худалдааны төвд болно.