Өнөөдөр (2017.05.10) Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Гранд плаза дэлгүүрийн уулзвар орчимд зогсоол дээр байсан Приус маркийн автомашин шатсан хэрэг гарлаа.
Автомашинд гал авалцаж эхэлмэгц хүмүүс дуудлага өгсөн байна. Энэ дагуу Гал унтраах ангийнхан шуурхай ирж галыг унтраажээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа юм байна. Галын улмаас хүн түлэгдэж, бэртээгүй аж.