Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус багш нар ажилласан зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит болон хувийн 122 цэцэрлэгт шалгалт явуулсан байна.
Шалгалтаар хувийн цэцэрлэгийн багш нарын 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй гэсэн зөрчил илэрчээ.
Мөн Төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос авсан шинжилгээгээр хоолны нийт илчлэг 1928-2628.3 ккал буюу норм хэмжээндээ боловч шимт бодисын хэмжээ нь бүрэн хүрээгүй байсан аж.