Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант апартмент” хотхонд энэ сарын 25-ны өдөр Хятад улсын иргэн Хосбаяр гэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байжээ. Түүний энэ хууль бус үйлдлийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ.
Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн кг, үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна.
1 comment
Mongol ylas aliigaa aldaj dee!!!ene meted hatyy handaj dahin orj ireh zamiig ni changatgah heregtei!