Ургацын улирал дуусах тийшээгээ хандсан хэдий ч бид уг сэдвийг хөндөх гэж байна. Энэ удаад бид дэлхийн хамгийн том ногоо, жимснүүдийг хүргэхээр бэлтгэлээ.
Байцай 62,7 кг
Ийм том байцайг АНУ-ын иргэн Скотт Роб ургуулсан юм. Энэ ургацаараа тэрбээр Гиннесийн амжилтын номонд багтаж, олон үзэсгэлэн, наадмын гол үзмэр болгож байжээ.
Сонгино 8,5 кг
Английн Лестершир гүнлэгт ургуулсан сонгиныг цэцэрлэгч Тони ургуулжээ.
Ногоон хулуу 65 кг
Энэ ногоог Норфолк арал дээр ургуулсан байна. Ногоон хулууг өргөхийн тулд чадал хүч сайтай хоёр том хүн хэрэг болж байжээ.
Лууван 10 кг
Нарийн яривал 10,18 кг гэнэ. Энэ лууванг Америкийн Миннесота мужийн фермер ургуулсан аж.
Хулуу 1 190 кг
Зүгээр л аварга гэж нэрлэхэд болохоор байгаа биз. Энэ хулууг Бельгийн фермер Маттиас ургуулсан юм. Энэ эр ногоогоо Германд болон фестивальд авчирч дөнгөжээ. Энд хулууг жинлэж үзээд фермерийг дээд амжилт тогтоосныг зарласан байна. Тухайн үед фермер ургуулсан ногоо нь ийм хүнд жинтэй гэдгийг сонсоод шоконд орох дөхсөн байна.
Төмс 11,2 кг
Дэлхийн хамгийн том төмсийг Ливаны нэгэн фермер 11 жилийн өмнө ургуулжээ. Тэр цагаас хойш дэлхий дээр хэн ч энэ рекордыг эвдэж чадаагүй байна.
Тарвас 159 кг
Энэ жимсийг ургуулсан Америкийн иргэн Крис дэлхийн бүх рекордыг эвдэж чаджээ. Сонирхолтой нь энэ эр фермерийн аж ахуй эрхэлдэггүй, энгийн нэгэн ня-бо бөгөөд сонирхлын журмаар жимс тариалж үзжээ. Ингээд хобби нь эергээр олныг гайхшируулсан байна.
Авокадо 2,5 кг
Аварга том энэ жимсийг Хавайн арлаас 2017 онд олсон юм. Төсөөлөөд үз дээ, хүний толгойн чинээ авокадо жимс гэнэ.
Хан боргоцой 8,27 кг
Энэ амттай жимсийг Австралид 2011 онд тарьсан байна. Ямар ч химийн бодис ороогүй, зөвхөн нар, ус, аз гурваар л ургуулжээ.
Эх сурвалж: tourister.ru