Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 10х13 метрийн хэмжээтэй христийн сүм шатжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 10:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиж 4 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.
Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 11:25 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраалцжээ.