Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар 11 өрхийн нийт 26 хүн угаарын дуудлага өгснөөс 13 нь хүүхэд байжээ. Мөн түүхий нүүрс түлсэн хувь хүн, байгууллагуудыг илрүүлсэн байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гаригт “Тавантолгой” ХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хийсэн ОХУ-ын шинжилгээний хариу ирснийг танилцуулав. ОХУ-ын лабораторийн шинжилгээний хариу стандартын шаардлага хангаж байна гэж гарсан бөгөөд ахуйд хэрэглэж болно гэсэн хариу ирсэн нь урьд нь манайд хийсэн шинжилгээний хариутай төстэй гарлаа. Иймээс иргэддээ анхааруулахад түлшний асуудал баталгаажлаа. Та бүхэн, зуух яндан, зөв галлагаан дээрээ анхаараарай гэсэн сануулгыг хэлсэн юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн