Ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2019-10-26 11:581min0
01

Бямба гараг буюу маргааш Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны Ням гарагт ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Улаанбаатарт маргааш цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй