Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна – updown.mn

Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна

Анх 2009 онд www.amjilt.com сайтын оффист одооны  www.ehlel.com -ийн захирал Батзаяагийн өрөөнд сайт эрхлэгчдийн уулзалт болов.

Энэхүү уулзалтанд www.zaluu.com, www.mongolnews.mn, www.olloo.mn, www.bolod.mn, www.fact.mn сайтын төлөөл оролцож санал сэтгэгдлээ хуваалцаж, алдаа оноогоо ярилцаж нэгэн шийдэлд хүрсэн нь Сайт эрхлэгчид нэгдэж холбоо байгуулах байв.

Ингээд удалгүй вэб сайт эрхлэгчид хуралдаж анхны Монголын сайтын холбоо байгуулагдаж Тэргүүнээр www.zaluu.com захирал Д.Дэлгэрмөрөн сонгогдож, Удирдах зөвлөлийн гишүүнээр www.bolod.mn Б.Мөнхдөл, www.news.mn Д.Нарантуяа, www.mongolnews.mn Ихмандал, www.medee.mn Отгонбаяр, www.olloo.mn Эрдэнэтуяа, tsag mn Цогтгэрэл, www.inet.mn Ц.Батбаатар, Генсек www.guren.mn Пүрэвсүрэн нар сонгогдов. Улмаар сайтын холбоо өргөжин тэлж www.shuud.mn, www.fact.mn, www.mass.mn, www.unen.mn, www.caak.mn, www.info.mn, www.top.mn, www.banjig.net, www.biznetwork.mn www.barilga.mn сайтын төлөөллөөр удирдах зөвлөл өргөжив.

2012 онд Монголын сайтуудын дараагийн чуулганаар 2 дахь ерөнхийлөгчөөр www.mass.mn сайтын эрхлэгч Ж.Жаргалсайхан сонгогдов.

2015 оны сайтуудын ээлжит чуулганаар www.zone.mn сайтын эрхлэгч Х.Мандахбаяр ерөнхийлөгч, www.bolod.mn сайтын эрхлэгч Б.Мөнхдөл тэргүүн дэд ерөнхийлөгч, www.ugluu.mn Мөнхбаатар генсекээр сонгогдов.

2016 онд www.ontslokh.mn, www.zaluu.com, www.ardchilal.mn, www.shuurhai.mn, tsag mn, www.caak.mn, www.unen.mn, www.zuv.mn, www.arslan.mn, www.jirgee.mn… сайтууд нэгдэж Ардчилсан сайтын клуб байгуулагдав.

2017 онд www.dorgio.mn Батхүү сайтын холбооны тэргүүнээр сонгогдов.

2017 онд Монголын сайтын холбооны 80 сайт болон Ардчилсан сайтын клуб, бие даан ажилладаг сайтууд нэгдэж 108 гишүүнтэй МОНГОЛЫН САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО -г шинэчлэн байгуулж нэгдэв.

МҮСХНХ-ны ерөнхийлөгчөөр www.bolod.mn сайтын эрхлэгч Б.Мөнхдөл, Генсек www.zaluu.com Г.Учралсайхан, дэд тэргүүн болон УЗ гишүүнээр www.control.mn Ц.Энхбат, Монголын сайтын холбооны анхны ерөнхийлөгч Д.Дэлгэрмөрөн, хоёр дахь ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн, www.inet.mn Ц.Батбаатар, МУБИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч,  www.fact.mn  С.Амартүвшин,  www.tur.mn Н.Амартүвшин,  www.amjilt.com Ж.Шижир,  www.shuurhai.mn А.Ариунгэрэл,  www.zuv.mn Г.Долгорсүрэн,  www.arslan.mn Ч.Энхтамир,  www.paparatsi.mn А.Ариунцэцэг,  www.24barimt.mn Ч.Чулуунцэцэг,  www.tonshuul.mn Л.Цэрэнжаргал,  www.gereg.mn Х.Ганхуяг,  www.info.mn, www.top.mn Ц.Алдармаа,  www.medee.mn сайтын үүсгэн байгуулагч О.Чулуунбилэг, www.saikhan.mn Т.Сайханаа, NTN tv үүсгэн байгуулагч, www.agshin.mn С.Отгонмөнх, ОTV, www.asuudal.mn Б.Ууганбаяр, www.murch.mn Х.Ган-Ялалт, www.jirgee.mn С.Чулуунтогтох, tsag mn Д.Нэргүй, www.updown.mn С.Даваасүрэн, Монголкоммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг,  www.ehlel.com Ч.Батзаяа,  www.ardchilal.mn Ц.Цолмон,  www.unen.mn М.Даваадаш,  www.miss.mn Б.Мөнхзул,   Г.Эрдэнтуяа, Г.Батсүх,  www.focusmedee.mn Ч.Алтанхуяг,  www.ord.mn Ц.Дарханбат, А.Алтантуяа, Ч.Өлзийдэлгэр, Ж.Нямаа,  www.ene.mn У.Батсайхан,  www.ontslokh.mn С.Баасанжаргал,  Н.Ууганбаяр… нар сонгогдон ажиллаж байна.

Өнөөдөр МҮСХНХ нь120 гаруй гишүүн сайтуудтай, байнгын ажлын албатай, Монголын хамгийн өнөр цахим хэвлэл мэдээллийн нэгдэл болжээ.

Нийт вэб сайт эрхлэгчид, цахим салбарын садангууд та бүхэндээ Монгол улсад сайтууд эвлэлдэн нэгдэж холбоо байгуулсан 10 жилийн ойн мэндийг хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Мөн анхны сайтын холбоог үүсгэн байгуулж явсан удирдан зохион байгуулж явсан бүх хүмүүстээ халуун талархал илэрхийлье.

Эвтэй хүчтэй байж эрүүл сэтгүүлзүйн түүчээ болон ажиллацгаахыг уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн