Эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн сурталчилгаанд гудамжны бүжигчин, влоггер З.Чингүүн тогложээ. Тэрээр 30 орны шилдэг загвар өмсөгчид болон онлайн оддоос шалгаран тус брэндийн цоо шинэ дүр төрх болсон байна.
Түүний тоглосон реклам хурдан хугацаанд өндөр хандалт авсан нь тухайн захиалагч компанийн хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авсан бүтээл болжээ. Рекламыг энэ сарын 14-нд Youtube-д байршуулсан бөгөөд Япон улсын хамгийн том телевиз болон цахим орчинд хандалт ихтэй байгаагаас гадна 14-ний өдрөөс хойш 7 хоногт 1.8 сая хандалт авчээ. Өнөөдрийн байдлаар түүнийг 2.2 сая орчим хүн үзээд байна.