Wall Street Journal сонин барууны хориг арга хэмжээнээс болж Оросын нефтийн аж үйлдвэр хохирохгүй хэмээн мэдээлжээ. 2014 онд Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнд Америкийн “Exxon Mobile” компани хамгийн ихээр нэрвэгдсэн байна. Корпораци Хар тэнгисийн районууд өрөмдлөгө хийх ажлаа хоригт хамруулахгүй байхыг гуйсан ч АНУ-ын эрх баригчид татгалзсан хариу өгсөн байжээ.
Гэтэл Европын зарим компаниуд өөрсдийн орлогыг нэмэгдүүлсээр байна гэж “Wall Street Journal” сонин мэдээлсэн байна. Жишээ нь Британийн ВР компани 2016 онд орлогоо 590 сая доллараар нэмэгдүүлсэн бол Италийн Eni компани “Роснефть” компанитай хамтран Хар тэнгисийн эрэг орчмоос өрөмдлөгө хийхэд бэлэн болж, Баренцевын тэнгисийн эх газрын үргэлжлэлийн хэсэгт хайгуул явуулах гэж байгаа аж.
Энэ талаар АНУ-ын Экспорт-импортын төрийн банкны дэд ерөнхийлөгч асан Билл Арнольд “хоригийг тэгш бусаар явуулах нь санамсаргүйгээр сөрөг үр дагавар дагуулж байна. Хоригийн эцсийн зорилго бол ОХУ-ын нефтийн аж үйлдвэрийг барихад зориулагдсан ч ийм зураглал харагдсангүй хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: РИА Новости
М.ЭРДЭС