Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх бүртгэлээ энэ сарын 20-н хүртэл цахимаар болон өөрийн биеэр мэдүүлж байна.
Иргэд бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан бүртгэлийн маягтыг бөглөхдөө үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монголын дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ.
Улсын бүртгэлийн байгууллага хүсэлтийн мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийх аж. Хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм.